Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
120
Т.Доржханд: Ногоон дата төвийг байгуулах хууль эрх зүйн орчныг эцэслэн баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж тус хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Т.Доржханд танилцууллаа.

Тэрээр, Ногоон дата төвийг байгуулах хууль эрх зүйн орчныг эцэслэн баталлаа. УИХ-д энэ 7 хоногт багтан өргөн барихаар шийдлээ. Манай улс ногоон эрчим хүчний асар их нөөцтэй. Газар дор нүүрсний асар их нөөцтэй. Дэлхийн 200 улсын эхний 5-д нөөцөөрөө ордог. Энэ нөөцийг ашиглан ногоон дата төвийг хөрөнгө оруулалтыг нь татах замаар эрчим хүчээ худалдан борлуулж орлого олох юм. 

2014 оны Парисын хэлэлцээрээс хойш нүүрсний станцыг санхүүжүүлэхээ больчихсон. Нүүрсийг хийжүүлэх гэхээр төсөл нь өртөг зардал ихтэй. Төсөл нь санхүүжилт татах боломжгүй. Нүүрсийг шингэрүүлэх гэхээр хугацаа шаарддаг. Тиймээс газрын дор байгаа их хэмжээний эрчим хүчний нүүрсийг хэрхэн ашиглах вэ гэхээр эрчим хүчний станц бариад хажууд нь дата төвөө барих хэрэгтэй. Ингээд эрчим хүчний станцаас бий болж байгаа эрчим хүчийг нь дата төв авч ашиглан шилэн кабелаар датагаа олон улсад зарж экспортлох юм. 

Манай улсын эрчим хүч маш хямдхан. Нарны эрчим хүчний үүсвэрээр 1 мВв эрчим хүч захиалах юм бол 2 цент. БНХАУ-д 6-7 цент байдаг. Харин Солонгос Улсад 18 цент байдаг бол Японд өрхийн түвшинд 22-26 цент байдаг. Гэтэл манай улсын сэргээгдэх эрчим хүчний өртөг 4-5 центээс бага байгаа. Их хэмжээгээр үйлдвэрлэх тусам өртөг нь буурч байдаг. 

Шууд дамжуулах: