Засгийн газар
2026.08.20 11:38
373
Н.Учрал: Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй

Төр өөрөө бүсээ чангална, төсвөө 1,4 их наядаар хэмнэнэ.

Урсгал зардлаас 431,4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум нийт 1,4 их наяд 38,9 тэрбум төгрөг хэмнэнэ.

Хэмнэсэн зардлаасаа шинэ оныг хүлээж хойшлуулалгүйгээр 11-р сараас төрийн үйлчилгээний албаны цалинг жигд 50 хувиар нэмнэ.

475 мянган ахмад настандаа суурь буюу баталгаат тэтгэвэр олгоно.

Ирэх өвөл гал алдахгүйн тулд цахилгаан станцуудын засвар, шинэчлэл, нөөцийн мах, түлш шатахууны нөөц, цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зэрэг хэн бүхэнд хэрэгцээ шаардлагатай, хэрэгтэй зүйлдээ зориулна.

Иргэддээ, илүү олон хүнд, эрэлт хэрэгцээ хамгийн өндөр зүйлдээ хэмнэсэн зардал, чөлөөлсөн мөнгөө зарцуулна.