М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
238
АН: НӨАТ-ыг 10 хувиас таван хувь болгох тогтоолын төсөл өргөн барилаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг бууруулах тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Эрх баригчид гадаад нөхцөл байдал хүнд байгаа учраас гэсэн шалтгааныг хэлж байна. Гэвч өнөөдөр гадаад нөхцөл байдал түүхэнд байхгүй таатай үед ажиллаж байгаа юм. Сүүлийн хоёроос гурван сарын хугацаанд үнийн өсөлт хоёр дахин нэмэгдэж, төсвийн алдагдал үүссэн. Монгол банк бодлогын хүүг нэмснээр ААН-үүд зээл санхүүгийн эх үүсвэргүй болж дампуурна гэсэн үг.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Төсвийн тодотголоор төсвийн алдагдлыг арилгахыг шаардсан.

Ерөнхий сайд 2.4 их наяд хүрчихсэн байгаа төсийн алдагдлыг 1.4 их наядаар бууруулна гэлээ. 

Бидний хувьд төсвийн алдагдлыг бүр мөсөн арилгахыг шаардаж байгаа юм. 2027 оны төсвийг хэлэлцэхдээ НӨАТ-ыг 10 хувиас таван хувь болгохыг тогтоолын төсөлдөө оролцуулж, танилцууллаа. Тиймээс засгийн газар есдүгээр сарын 1-нээс өмнө энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлэхийг шаардаж байна.  Яамдын тоог цөөлөхийг Ардчилсан нам шаардсаар байгаа. Гэвч бүтцийг шинэчлэх талаар огт хэлэлцсэнгүй.

Даваа гарагаас эхлэн Ардчилсан нам орон даяар “Өөрчилье” нэртэй үндэсний хөдөлгөөнийг зарлахаа мэдэгдлээ. Энэхүү хөдөлгөөн нь салбаруудын асуудлын талаар иргэдийн саналыг цуглуулж, бодлогын түвшинд өөрчлөн хэлэлцэх зорилготой гэв.

Яг одоогоор Ардчилсан намын 42 гишүүнээс 40 гишүүн засгийн газрыг огцруулахаар гарыг үсэг зурсан байна.

Шууд үзэх: