Бусад
2026.08.20 18:25
234
Таны хүүхдийн эрүүл мэнд өмсөж буй гуталнаас шууд хамааралтай

Хүүхэд өдрийн 6-8 цагийг долоо хоногийн 5 өдрийг нийт 30-40 цагийг сургууль дээр өнгөрөөдөг бөгөөд хүүхдийн хөлийн яс, мөгөөрс 14 нас хүртэл бүрэн бэхжээгүй байдаг тул энэ насны хүүхдийн гутлын сонголт насанд хүрэгчдийнхээс илүү өндөр ач холбогдолтой. Буруу хэлбэртэй, хатуу, нарийхан гутлыг удаан хугацаагаар өмсөх нь ясны өв тэгш хөгжилд сөргөөр нөлөөлж, хавтгай тавхайтай болох, хөлийн хуруу мурийх зэрэг хэвийн бус хөгжлийг үүсгэх эрсдэлтэй.Мөн хүүхдийн хөл насанд хүрэгчдээс илүү их хөлөрдөг тул агааржуулалт муутай гутал удаан өмсөхөд мөөгөнцөр үүсэх , тав тухгүй байдал үүсэх магадлалтай.

Хүүхдийг өсөлтийн үед хөлийн өсгий зохих дэмжлэг тулгуургүй бол хөл дотогш мурийх эмгэг үүсдэг. Энэ нь дараах эрсдэлийг дагуулдаг.

  1. Биеийн тэнцвэрийг хадгалахын тулд аарцагны хазайлт үүсдэг
  2. Өвдөг хэсгээр х хэлбэртэй болох эсвэл майга болох үндэс суурь
  3. Нуруу тэнцвэрээ хадгалахын тулд нурууны мурийлт үүсэж, булчин чангардаг

Яагаад сурагчийн гутлыг Geox оос гэж?

Дэмжлэг: Geox брэндийн  зарим сурагчийн гутлын загвар нь өсгийний хатуулгатай байдаг. Энэ нь хөлийг тогтворжуулж, дотогшоо гишгэхээс сэргийлдэг. Мөн улны нум нь хавтгай хөлтэй болохоос сэргийлж тэнцвэрийг нэмэгдүүлдэг.

Материал: Цэвэр арьс болон сайжруулсан лакн материалтай тул эдэлгээ удаан бат бөх.

Амьсгалдаг технологи: Geox брэндийн амьсгалдаг технологи нь агаар сэлгэлтийг нэмэгдүүлж хөлийг хуурай хадгалахад дэмжлэг болдог.