

КОП-17 хурлын хүрээнд болох “Хотын дарга нарын чуулга уулзалт” өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд эхэллээ. Монгол улс олон сайн туршлагыг суралцаж, шинэ санаа, шинэ түншлэлийг харилцан ашигтайгаар нэвтрүүлэхийг зорьж байна. Уулзалтыг албан ёсоор нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Тэрээр
“Байгаль, хот хоёр тусдаа оршихгүй гэдгийг бид өдөр тутмын амьдралаасаа мэдэрдэг. Нэг улс, нэг хот эдгээр асуудлыг шийдэхгүй учраас хотуудын түншлэл, олон улсын нягт хамтын ажиллагааг шаардаж байна.
Талуудын 17-р бага хурал нь бидний хувьд олон улсын сайн туршлагаас суралцахаас гадна бүс нутгийн хувьд тулгарч буй бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэх томоохон боломж гэж харж байна. Улаанбаатар хот нь Монгол улсын эдийн засгийн 70 орчим хувийг бүрдүүлдэг. Энэ утгаараа хотуудын түншлэлд ногоон эдийн засгийг дэмжих замаар бэлчээрийн доройтлыг бууруулахад гол үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна.
Хотын дарга нарын уулзалтаар хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх “Улаанбаатарын тунхаглал” тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалтай уялдуулах Улаанбаатарын санаачилгыг дэвшүүлэхээр төлөвлөж байна. Хурлаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд талуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нь олон улсын хамтын ажиллагааны чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Шууд үзэх:
