М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.08.21 12:00
260
Г.Лувсанжамц: КОП-17 хурлын агуулгыг эх хэл дээрээ сонсох боломж тэр болгон олдохгүй

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Монгол хүн бүр гадаадад очиж КОП-17 хуралд оролцох боломжгүй шүү дээ. Эх орондоо зохион байгуулж байгаагийн гол давуу тал нь цөлжилттэй тэмцэж, бэлчээрээ хамгаалах чухал агуулгыг эх хэл дээрээ сонсож чадаж байна. Энэ нь зөвхөн дарга, сайд нар оролцдог хурал биш. Яригдаж байгаа агуулгыг малчид, газар тариалан эрхлэгчид, байгаль хамгаалагчид маань сайн сонсоосой гэж хүсэж байна. Иймд хэлбэрт биш агуулгад ач холбогдол өгөх хэрэгтэй.

КОП-17 хурлын агуулгыг эх хэл дээрээ сонсох боломж тэр болгон олдохгүй

КОП17 манай улсад болж байгаа нь тулгамдсан олон асуудалд хөрөнгө оруулалт татах боломжийг нээж байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшлүүд Монгол улсад хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг сонирхож ирж байгаа нь олзуурхууштай. Зөвхөн улсын төсвөөр байгаль орчны бүх асуудлыг шийдэх боломжгүй учраас боломжит санхүүгийн эх үүсвэрийг олж, хүмүүстэй танилцах хэрэгтэй. Тэдгээр хүмүүсийг харьяа яамдуутай холбох, яамдуудын төслүүд дээр гадны хөрөнгө оруулагчдын сонирхол байгаа эсэх талаар яриа өрнүүлэх боломж гэж харж байна.

 Шууд үзэх: