

Zangia.mn-ээс зохион байгуулдаг хүний нөөц, бизнесийн салбарын “HR Event & Networking” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Хүний нөөцийн салбарын шинэ чиг хандлага, удирдлагын бодит туршлага, байгууллагад хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг хуваалцах “HR Event & Networking 2026” арга хэмжээ 2026 оны 8-р сарын 26-нд AURUG Place, Event Hall-д зохион байгуулагдана.

Zangia.mn-ээс зохион байгуулж буй тус арга хэмжээ нь хүний нөөцийн мэргэжилтнүүд, байгууллагын удирдлагуудыг нэг дор цуглуулж, мэргэжлийн мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ салбарын төлөөллүүдтэй танилцан, туршлага солилцох networking орчныг бүрдүүлэх зорилготой.
Энэ удаагийн арга хэмжээнд Монголын хүний нөөцийн институтийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Д.Бартанбаатар “Өсөлтийн цэг: Хүний нөөцийн мэргэжилтний дараагийн түвшин” сэдвээр сургалт орно. Мөн Нано Группийн Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Б.Бүжинлхам “HR-аас бизнесийн манлайлал руу: AI эрин үед CEO нар HR-аас юу хүлээж байна вэ?” сэдвээр сургалт хүргэнэ.

Арга хэмжээний үеэр оролцогчид илтгэгчдийн бодит туршлагаас суралцахаас гадна хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүд, байгууллагын удирдлагуудтай танилцаж, санал бодол, туршлага солилцон, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх боломжтой.
Бүртгүүлэх холбоос: https://www.zangia.mn/event/register/Y8-67Z7L-67F2W-BP114-KK
Ерөнхий зохион байгуулагч: Zangia.mn Мэргэжлийн ур чадвараа ахиулж, шинэ танил, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүү алдаарай!
