

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дахь бага хурлын (КОП-17) хүрээнд хотын дарга нарын чуулга уулзалт болж байна. Энэхүү уулзалтад аймгуудын төлөөлөл оролцож, тус тусын төслийг танилцуулах юм.
Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун: "КОП-17 Монгол улсад болж байгаагийн хамгийн гол давуу тал бол аймгууд өөрсдийн асуудлыг хэлэлцэх боломж юм. Хотын дарга нарын чуулга уулалтад 40 гаруй орны хотын дарга нар ирсэн байна. Миний хувьд Дундговь аймгаа төлөөлж, найман хэсгээс бүрдсэн “Цөлийн хөгжил” төслийг танилцуулах гэж байна. Эрдэм шинжилгээний академитэй хамтарч судалгаа хийхэд
Дундговь аймгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн дүгнэлт гарсан. Түүнээс 10 гаруй хувь нь нэн хүнд цөлжилт юм.
Үүний үндсэн шалтгаан нь салхи гэж дүгнэсэн. Иймд салхины хамгаалалтын зурвасыг бий болгох, хөрсийг сэргээхийн тулд ургамал тариалах, бэлчээрийг нөхөн сэргээх зэрэг ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн уул уурхайгаас үүссэн газрын доройтлыг сэргээх, малын тоо толгойг зөв зохистой түвшинд байлгах, малчид бэлчээрээ өнжүүлж, нөхөн сэргээх зэрэг хэсгүүдээс бүрдэнэ"
Шууд үзэх:
