
Сүүлийн жилүүдэд сурагчийн дүрэмт хувцасны загварыг өөрчлөн борлуулах үзэгдэл ажиглагдах боллоо. Сурагчийн дүрэмт хувцас нь нийгмийн ялгаатай байдал, эдийн засгийн нөхцөл байдлыг тэгшитгэж, боловсролын орчинд ялгаварлал үүсэхээс сэргийлэх чухал үүрэгтэй. Энэ талаар Монголын оёдолчдын холбооны нарийн бичиг А.Олонтүмэнгээс тодрууллаа.
Монголын оёдолчдын холбооны нарийн бичиг А.Олонтүмэн: Монгол улсад сурагчийн дүрэмт хувцасыг MNS 6814:2019 стандартыг мөрдөж үйлдвэрлэдэг.
Сурагчийн дүрэмт хувцасны загварыг ямар нэгэн хувь хүн, компани дур мэдэн өөрчлөх эрхгүй.
Үндэсний үйлдвэрлэгч “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Өүлэнменч”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Эрдсүлж”, “Шүтэн уул” компаниуд хариуцан үйлдвэрлэдэг. Ямар нэгэн байдлаар загварыг өөрчилж, борлуулах нь Монгол улсын стандартыг зөрчиж байгаа хэлбэр юм. Сурагчийн дүрэмт хувцас нь зүгээр ч нэг зохиогдоогүй. Бүгд эрх тэгш хувцас өмссөнөөр ялгаварлан гадуурхалтаас сэргийлдэг. Монгол хүүхдийн биеийн онцлогт тохируулан боловсруулсан байдаг.
Сурагчийн дүрэмт хувцасны стандарт, загвар өөрчлөгдөөгүй. Зөвхөн полог нэмэлтээр өмсөж болно гэсэн заалт орсон.
Хүмүүс заавал поло авах ёстой гэсэн төөрөгдөл үүсээд байна. Поло нь улиралтай холбогдуулан гаргасан нэмэлт бүтээгдэхүүн учраас сонголтоор хэрэглэж болно.
Бичлэг үзэх:
