М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
196
Эзэнгүй амьтдыг устгахад тэрбумын тендер зарцуулж байна

Өнгөрсөн онд нийслэлийн таван дүүрэг 1.7 тэрбум төгрөгөөр эзэнгүй нохой, мууранд устгал хийлгэх тендер зарласан байна. Энэ жил Багануур дүүрэг 72 сая төгрөгийн тендер зарлажээ. Эдгээр зардал нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүждэг.

Харин малын эмчийн зүгээс нэг нохой жилд 12-20 болж үржих боломжтой тул устгал хийхээс илүү үржлийг зогсоох нь үр дүнтэй гэдгийг хэлж байна. 

Малын их эмч О.Энхбаатар: "6-8 сартай үед муур, нохойны анхны ороо ордог. Энэнээс өмнө үржил хаах мэс ажилбарт орох нь тохиромжтой. Ингэснээр сав, өндгөвч, хөхний хавдрын эрсдэлийг 90 хувь хүртэл бууруулдаг. Нохойны хувьд жилд хоёр удаа төрдөг. Нэг төрөлтөөр хамгийн багадаа зургаан гөлөг гарна. Тэгэхээр зөвхөн нэг нохойноос жилд 12-20 гөлөг гарах боломжтой гэсэн үг. Төрсний дараа гөлгийг бор хоолонд ормогц төөрүүлж хаях тохиолдлууд элбэг байдаг. Энэ нь эзэнгүй нохой, муур олшрох нөхцлийг бүрдүүлдэг. Буудаж устгахын оронд үржил хаах мэс ажилбар хийх нь ёс зүйн хувьд илүү зөв шийдвэр"

Бичлэг үзэх: