

Энэ долоо хоногийн 3 дахь өдөр Засгийн газар хуралдаж, ногоон дата төвийг байгуулах хууль эрх зүйн орчныг эцэслэн баталсан талаар Шадар сайд Т.Доржханд мэдээлэл хийсэн. Тэрээр сэргээгдэх эрчим хүч зарж борлуулах мөрөөдөлтэй ч өнөөдрийг хүртэл эрчим хүчний үнэ нэмэхээс өөр ажил хийсэнгүй. Ингээд түүний ХОМ-ийг хүргэж байна.
Түүний орлого 2024 онд 91 сая төгрөг байсан бол 2025 онд 81 сая төгрөг болж буурчээ. Гэхдээ гэр бүлийн нийт орлого нь 2024 онд 116 сая төгрөг байсан бол 2025 онд 122 сая төгрөг болжээ. Мөн 2021 оноос хойш нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1 гэж мэдүүлж байсан нь өдгөө ч хэвээр байна.
Үүнээс гадна 5 жилийн өмнө л 12 адуутай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан нь өдгөө ч хэвээр байгаагаас харахад түүний адуунууд үхдэг ч үгүй өсдөг ч үгүй аж.
Мөн тэрээр 5 дахь жилдээ Nissan маркийн жижиг тэргээ унаж байгаа гэж мэдүүлжээ.
Түүний бусад хөрөнгө орлогын задаргааг танилцуулбал, Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Орон сууц-1, Зуслангийн байшин-1 / Тээврийн хэрэгсэл: ₮25 сая /Суудлын жижиг машин,Nissan, Nissan маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
-Мал аж ахуй: ₮10 сая /Адуу-12/
-Газар: ₮50 сая /Эзэмших-0.7га/
-Хадгаламж: 7 сая 400 мянган төгрөг
-Авлага: ₮1 сая
-Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
