

Өнөөдөр болох үйл явдал
08:30 цагт: “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт зэрэгцээ үйл ажиллагаа СОР17 хурлын Цэнхэр бүсэд болно.
09:00 цагт: СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно.
11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон СОР17 бага хурлын хүндэт зочид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Төрийн далбааны цогцолборт Монгол Улсын Төрийн далбааг өнө мөнхөд мандуулах ёслолд оролцоно.
12:45 цагт: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлтийн дараа хэвлэлийн богино уулзалт “Plenary Hall"-ын гадна болно.
14:30 цагт: Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Дэлхийн банктай томоохон санхүүжилтийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна.
14:30 цагт: “Монгол орны ойн салбарын тогтвортой хөгжил” чиглэлд хамтран ажиллах тухай Эрмэлзлийн бичигт гарын үсэг зурах ёслол COР17-гийн Цэнхэр бүсэд болно.
15:00 цагт: “Fashion for Land” хуралдаан болон загварын шоу СОР17 “Blue zone: Action Dom”-д болно.
15:00 цагт: COP17 бага хурлын хүрээнд Дамбадаржаагийн рашааныг сэргээн хамгаалах ажил хэрэгжиж, албан ёсны нээлт болно.
-2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
Үзэсгэлэн:
-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл “Норпэй арт” галерейд гарч байна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
