

Гэр бүлийн хүчирхийлэл болон бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэх хэрэгт НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх холбогдож шүүх хурал нь өнөөдөр болж байна. Б.Эрдэнэсүх эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл өнгөрсөн онд гарсан. Харин яг одоо түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Ингээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдсон НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр томилогдож байсан. 2021 онд түүний өөрийн орлого 211 сая төгрөг байсан бол 2024 онд 33 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн орлого нь 2021 онд 11 сая төгрөг байсан бол 2024 онд 14 сая төгрөг болжээ.
Тэрээр 610 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууцтай. 30 сая төгрөгийн Toyota, Hi Ace- 1 тээврийн хэрэгсэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Түүний бусад хөрөнгө орлогын задаргааг танилцуулбал, Мал аж ахуй- Хурдан удмын 5 адуу /25 сая төгрөг/
-Газар- Эзэмших-699м2-2, Эзэмших-700м2-4 /74 сая төгрөг./
-Үнэт эдлэл, урлаг түүх, соёлын үнэт зүйлс-10 сая төгрөг
-Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж данс дахь үлдэгдэл нь 2021 онд 330 сая төгрөг байсан бол 2024 онд 64 сая төгрөг болж буурсан.
-Авлага-0 төгрөг
-Зээл-0 төгрөг гэж мэдүүлжээ.
