

АН-аас улс орон даяар өөрчлөлт, шинэчлэлтэд уриалсан үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ. Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Энэ бол намын дотоод аян биш. Намууд, үндэстнээрээ хөдлөх ёстой цаг дээр бид ирсэн. Том өөрчлөлтийн өмнө ирсэн гэж үзэж байгаа. Улс үндэстэндээ том өөрчлөлт хийхгүй бол дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжгүй боллоо. Монголчуудын маань мөрөөдөл хаана байна вэ. Та нар ч гэсэн бие биеэсээ асуугаарай.
Өнөө маргаашаа, оочир дараалаа бодсон авлигал, албан тушаал, айдсаар барьцаалагдсан улс төрийн нэг хэсэг болоод хувирчихлаа. Мөрөөдөлгүй ард түмэн болоод хувирсан.
Гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь эцсийн бүтээгдэхүүн. Монголдоо бүтээдэггүй. Зөвхөн түүхий эд гадагшаа гаргадаг. Үүнийгээ хувааж идэж, хэрэлддэг, энэ мөнгийг тарааж өгч сонгуулийн саналыг авдаг. Энэ улсад ирээдүй байхгүй. Иймээс улс орноо өөрчлөлтөд уриалж, Монголоо бүтээдэг Монгол болгохын төлөө бид ажиллах болно.
Шууд дамжуулалт:
