Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
4 цагийн дараа
276
Б.Дашпүрэв: Энэ сард баталгаажуулсан шатахуунаа шахаж авахаар ОХУ-ын талтай ярьж байгаа

АҮЭБ-ийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

АҮЭБЯ-ы ТНБД Б.Дашпүрэв: Энэ сарын 1-24-ны өдрийн хооронд Сүхбаатар боомтоор 45 мянган тонн, Эрээнцав боомтоор 780 тонн, Замын-Үүд боомтоор 4500 тонн буюу 50 орчим мянган тонн шатахуун импортоор хүлээж аваад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42 вагон цистерн буюу 2520 тонн АИ-92 төрлийн шатахууныг хүлээн авч, холбогдох өртөөний нь хүлээлгэн өгч түгээлт хийсэн. 

Улаанбаатар хотын 121 шатахуун түгээх станц 1345тонн, орон нутгийн 152 станцад 1216 тонн бүтээгдэхүүн түгээсэн. 

Одоогоор замд буюу Улаанбаатар төмөр замын хэмжээнд нийт 149 вагон цистерн буюу 9 мянган тонн АИ-92 төрлийн шатахуун тээвэрлэгдэн ирж байна. Энэ амралтын өдрүүдэд орон нутгийн хангалтыг нэмэгдүүлэхээр ажилласан. Өмнөх мэдээллээр 70-80 шатахуун түгээх станцад орон нутагт түгээлт хийж байсан бол 105 болж нэмэгдсэн. Ялангуяа аймгийн төв болон алслагдсан сумуудыг шатахуунаар хангахаар ажиллаж байна. 8 сард баталгаажуулсан шатахуунаа шахаж авахаар ОХУ-тай ярьж байна. БНХАУ-аас авч буй бүтээгдэхүүн тасралтгүй орж ирж байгаа. 

Энэ сард ОХУ-аас авах бүтээгдэхүүний хэмжээ багаар тогтсон. АҮЭБ-ийн сайд ажиллаж хэмжээ нэмэгдүүлсэн. Нэмэгдсэн хэмжээгээ захиалгад оруулаад татан авалтаа хийж байгаа. 

Шууд дамжуулалт: