

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киев, Украины бусад хотууд болон дэд бүтцэд цохилт өгөх нь үр дүнтэй бөгөөд Оросын Зэвсэгт хүчинд байлдааны даалгавруудыг шийдвэрлэхэд тусалдаг гэж мэдэгджээ.
Тэрээр Вести мэдээллийн агентлагийн сэтгүүлч Павел Зарубинтай хийсэн ярилцлагынхаа үеэр "Мэдээж эдгээр цохилтууд нь үр дүнтэй, цаг үеэ олсон. Энэ нь манай цэргүүд, залуус, фронтын баатруудад тулгарч буй байлдааны даалгавруудыг шийдвэрлэхэд тусалдаг нь маргаангүй" гэж хэлжээ.
Түүний хэлснээр, ийм цохилт нь "Украины цэргийнхний фронтын шугамд тоног төхөөрөмж, сум хэрэгсэл хүргэх чадварыг алдагдуулж, Украины Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цуваанд саад учруулж, "батлан хамгаалах салбарын аж ахуйн нэгжүүдийн зэвсгээ сайжруулах чадварыг бууруулж байна" гэж тэмдэглэсэн бөгөөд эдгээрийг "Барууны ивээн тэтгэгчдийн шууд оролцоотойгоор" шинэчилж байна гэж мэдэгджээ.
Ж.Батдорж
