М.Нансалмаа
Сэтгүүлч
Соёл урлаг
6 цагийн дараа
100
КОП-17 хурлаар үндэсний бичиг, соёл урлагаа сурталчилж байна

КОП-17 хурлын цэнхэр бүсийн Өв соёлын өргөөнд Язгуур урлагийн "Алтай" хамтлаг үндэсний урлагийн тоглолтыг үзүүлж байна. 

"Алтай" хамтлагийн гишүүн Б.Ганзориг: Манай хамтлаг Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвүүдийг сурталчлан таниулж байна. Бие биелгээ, уртын дуу, морин хуурын аялгуу гэх мэт. Нэг удаа ирж үзсэн хүмүүс дахиж үзэх тохиолдол элбэг. Жишээ нь хамгаалалтад ажиллаж байгаа хүмүүс дөрвөн өдөр дараалан үзэж байна. Шинэ Зеландын төлөөлөгч охинтойгоо хамт ирсэн. Өнөөдрийн байдлаар манай тоглолтыг дөрвөн удаа үзчихсэн байна. Бусад орны зочид ч мөн маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Бид бүтээлийнхээ утгыг тайлбарлах зорилгоор орчуулагчтай хамтран ажиллаж байна.  Цөлжилт нүүдэлчин ахуйд цаашлаад өв соёлд нөлөөлөх эрсдэлтэй учраас бид өөрсдийн чадах хэлээрээ КОП-17 хуралд дуу хоолойгоо хүргэж байна" гэлээ. 

Мөн энэхүү өв соёлын өргөөнд Монгол улсын соёлын элч, уран бичээч Б.Ариунболд бийрэн бичлэгийн үзүүлбэр үзүүлж байгаа юм. 

Соёлын элч Б.Аруинболд: Дэлхийд ганц босоо монгол бичгээ ийнхүү олон улсад сурталчилж байгаа нь нэр төрийн хэрэг гэж бодож байна. Гадны зочид өөрсдийн нэр, хэлэх дуртай үгс зэргийг бичүүлэх хүсэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар 200 орчим хүнд бичмэл гардуулаад байна.