Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.08.25 15:52
261
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувиар өссөн байна

Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хот руу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Түүнийг дагаад орон сууцны үнэ болон түрээсийн байрны үнэ өсөх хандлагатай байна.

Судалгаанаас авч үзэхэд Орон сууцны үнийн индекс долоодугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувиар өссөн байна. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ 5.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 6.8 хувиар тус тус өсчээ.

Харин нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.32 сая төгрөг, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.9 сая төгрөг, гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 2.95 сая төгрөг байна.

Орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт 1.67-3.75 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 1.0-1.68 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.