Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.08.26 14:13
203
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 12.9 хувиар өсчээ

Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 4,408 бүртгэгдэж, өмнөх оны үеэс 12.9 хувиар өссөн байна.

Өмнөх оны эхний 7 сард согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг нь 3,904 байсан бол энэ оны байдлаар 504 тохиолдлоор нэмэгджээ.

2026 он гарснаас хойш нэг ч сард бууралт ажиглагдаагүй бөгөөд сар болгонд гарч буй гэмт хэргийн тоо өмнөх оны үзүүлэлтээс сар бүр илүү байжээ.

1-р сар: 2025 онд 532 байсан бол 2026 онд 624 (+17.3%)

2-р сар: 2025 онд 1,085 байсан бол 2026 онд 1,112 (+2.5%)

3-р сар: 2025 онд 1,578 байсан бол 2026 онд 1,825 (+15.7%)

4-р сар: 2025 онд 2,209 байсан бол 2026 онд 2,535 (+14.8%)

5-р сар: 2025 онд 2,876 байсан бол 2026 онд 3,229 (+12.3%)

6-р сар: 2025 онд 3,520 байсан бол 2026 онд 4,002 (+13.7%)

7-р сар: 2025 онд 3,904 байсан бол 2026 онд 4,408 (+12.9%)

Дулааны улирал эхлэхтэй холбогдуулан 5, 6, 7-р саруудад согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн өсөлт эрс нэмэгдэж сард дунджаар 600- 770 орчим хэрэг шинээр бүртгэгдсэн байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх хувьд нь зодоон, бусдын биед хохирол учруулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын талаас илүү хувь нь архидан согтуурсан үед үйлдэгддэг нь аюулгүй орчинд амьдрах эрхэнд заналхийлсээр байна. Иймд энэхүү гэмт хэргийн тоог бууруулах зорилготойгоор согтууруулах ундааны сурталчилгаа баяр ёслол болон дэлгүүрүүдийн зарах цаг, байршлын хувьд хязгаарлалт тогтоосон. Мөн согтуугаар жолоо барьсан тохиолдолд эрх хасах, баривчлах, дахин давтван үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтуудыг чангаруулсан.

Д.Тэнгис