

Шинэ тооцооллоор тэтгэврийг бүх хүнд ижил хувиар нэмэхгүй. Харин бага тэтгэвэртэй иргэдэд илүү их дүнгээр нэмэгдэл олгож, зөрүүг багасгах чиглэл баримталж байна.
Ерөнхий сайд Н.Учрал "Өнөөдрийн байдлаар дундаж тэтгэвэр 955 мянган төгрөг байгаа бөгөөд энэ тоо 1 сая 189 мянган төгрөгт хүрэх тооцоо гарсан. Тэтгэврийн суурь хэмжээ 100–300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нийт 435 мянган ахмад хамрагдана. Тус үйл ажиллагаанд нийт 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцоолсон. Төвсийн 1.4 их наядын хэмнэлтээс энэхүү зардлыг шийднэ” гэж мэдээлсэн юм.
Тэтгэвэр авдаг 10 хүн тутмын зургаа нь 769 мянга болон түүнээс доош тэтгэвэр авдаг.
Засгийн газраас олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоонд шилжүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Төслийг баталснаар тэтгэвэр авч байгаа 504 мянган ахмадад шимтгэл төлсөн хугацаанаас нь шалтгаалсан 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох, 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингаасаа тэтгэвэр тооцуулсан 140 мянган иргэдийн асуудлыг итгэлцүүрээр шийдэх зорилгоор 2.4 сая төгрөгийн цалингаас тэтгэврийг тооцож, зөрүүг арилгах бодлогын шинэчлэлийг эхлүүлэх юм байна.
