М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
143
Н.Ганибал: Улсаа сайжруулах хүсэлтэй улс төрчид нийлж, ЗГ-ыг огцруулна

Ардчилсан нам ээлжит 4:11 мэдээллийн цагаа энэ удаад төрийн ордонд бус Улсын их дэлгүүрийн урд талбайд зохион байгууллаа. Ардчилсан нам Наймдугаар сарын 24-нөөс "Өөрчилье бүтээе" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа юм. 

Ардчилсан намын дэд дарга Н.Ганибал: “Монгол улсаа зөв болгож, сайжруулъя гэж байгаа улс төрчид нийлж, засгийн газрыг огцруулах байх гэж бодож байна. Ард түмэн дарга нарын алдаатай бодлого болгоны золиос амьдарч байна. Үүнийг өөрчлөхийн тулд Ардчилсан нам “Өөрчилье бүтээе” аяныг эхлүүлсэн. Манай улс олон улсын нөхцөл байдлыг мэдсээр байж юу ч болоогүй мэт байж байгаад одоо бүх бурууг өөрсдөөсөө холдуулж байна.

АН-ын Хэрэг эрхлэх ерөнхий газрын үйл ажиллагаа хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган: Энэ аяныг санаачлах болсон хамгийн гол шалтгаан нь Монгол улсад хүний хөдөлмөрийг үнэлж, түүгээрээ сайхан амьдрах хөгжлийн бодлого үгүйлэгдэж байна. “Өөрчилье бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд аливаа асуудлыг шүүмжлэх биш хүрч болох хувь хүн, ААН болгонд хүрч, тэдний асуудлуудыг сонсож, эрэмбэлж, шийдэл гаргаж ажиллана. Иргэд Ардчилсан намын цахим хуудас руу нэвтэрч, намын гишүүн эсэх нь үл харгалзан саналаа нээлттэй хэлэх боломжтой.

“Өөрчилье бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 мянган хүнтэй нүүр тулж, асуудлыг нь сонсохыг зорьж байна.

АН-ын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: Яамнаас “Нэг сарын шатахууны нөөцтэй, та нар хүссэнээрээ хэрэглэ, аял зугаал” гэчхээд араас нь “Иргэд дөрвөн сарын нөөцийг хэрэглэчихлээ, иргэд буруутай” гэж байгаа зүйлийг өөрчлөхгүй орхих уу. Иргэдийн цалин хаанаа ч хүрэхгүй байхад төсвийн мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь аваад нэгнээ авлигачаар нь дуудаад байгааг өөрчлөхгүй юм уу.

Төсөв 2.4 их наядын алдагдалтай хэр нь 1.4 их наядын хэмнэлт хийж байгаа нь хэнийг доромжилж байгаа юм.

Бидний том агуулга нь болохгүй байгаа зүйлээ иргэдтэйгээ нийлж өөрчилж, шийдлийг бүтээе. Энэ аяны эхний шат гурван сарын хугацаанд үргэлжилнэ. Иргэд, залуучууд ихээр дэмжиж байгаа шүү.

Шууд үзэх: