m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
7 цагийн дараа
334
Путин Украинд хурцадмал байдлыг бий болгохоор бэлтгэж, тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй байна

Путин Украины энхийн хэлэлцээр мухардалд орсон гэж үзэж байгаа тул Украин руу хийх дайралтаа эрчимжүүлэхээр бэлтгэж байна. Үүний зэрэгцээ Оросын ерөнхийлөгчийн ойрын хүмүүс түүнийг эцсийн дүндээ тактикийн цөмийн зэвсэг ашиглаж магадгүй гэж улам бүр санаа зовж байгаа талаар гэж Кремлийн ойрын эх сурвалжаас эш татан Bloomberg агентлаг мэдээлэв.

Тус агентлагтай ярилцагчийн мэдээлснээр, ойрын хугацаанд Орос улс Киев хот, тэр дундаа хотын төв болон Украины бусад хотуудын дэд бүтцийн байгууламж руу баллистик пуужингаар цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлэхээр төлөвлөж байна.

Трампын засаг захиргааны зуучлалын дор нэг жил хагасын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээ бодит байдал дээр бүтэлгүйтсэн бөгөөд хэлэлцээрт оролцогч хоёр талын аль аль нь анх эхэлж байсан газраа байгааг гэж Bloomberg-ийн эх сурвалжууд мэдээлжээ.

Москва Украины Оросын нутаг дэвсгэр дэх олон арван газрын тос боловсруулах үйлдвэр, боомт, захын агуулахуудад өгч буй цохилтуудыг НАТО-гийн зүгээс үзүүлж буй халдлага гэж үзэж байгаа бөгөөд тус холбоо Киевт зэвсэг, тагнуулын мэдээлэл өгч байна.

Мөн эдийн засгийн дарамт, шатахууний хямрал, ложистикийн төвүүдэд цохилт өгсөн ч Путин дайныг зогсоох төлөвлөгөөгүй байгааг Bloomberg-ийн эх сурвалжууд онцолсон байна.  

Тэдний хэлснээр хоёр талын харилцан цохилтын одоогийн үе шат нь цэргийн хурцадмал байдлын оргил үе биш юм. Кремльд ойрхон Bloomberg-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, Путин Украины эсрэг тактикийн цөмийн зэвсгийг эцсийн арга хэмжээ болгон ашиглаж магадгүй гэсэн дүгнэлтэд улам олон Оросын албан тушаалтнууд хүрч байна.

Түүнчлэн дайныг дэмжигч шонхоруудын ийм алхам хийхийг дэмжиж буй уриалга сүүлийн үед улам бүр чанга сонсогдох болсон бөгөөд дайнд ялагдах нь Путины хувьд огт хүлээн зөвшөөрөх боломжгүй хувилбар мэт харагдаж байна гэж тус агентлаг онцолсон байна.

Ж.Батдорж

       Эх сурвалж: ru.themoscowtimes.com