М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.08.27 15:31
542
Хохирогч Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ

СУИС-д суралцаж байх хугацаандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хохирогч Н.Шинэцэцэгийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Өнөөдөр яллагдагч н.Шижирбат, н.Сүхбаатар, н.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч өмгөөлөгч нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явууллаа. Шүүгчийн зүгээс дараах мэдээллийг өгч байна. “Дээрх нэр бүхий гурван яллагдагчид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэж байна. Яллагдагч нарт тавьсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлнэ.

Хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаагийн зүгээс яллагдагч нарын таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих арга хэмжээ болгох хүсэлт гаргасан. Хангалттай үндэслэлгүй учраас таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй. Прокуророос н.Мөнх-Алдарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй, тусгаарласан байна. Энэ хуралдаанаар таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх боломжгүй” гэлээ.