М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
170
Б.Дашпүрэв: Есдүгээр сард АИ-92 шатахууны үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. 

Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын захирамжийн дагуу Уул уурхай болон газар тариалангийн компаниудыг өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр нөөцөө нэмэгдүүлэх албан даалгавар өгч ажиллаж байна.

Монгол улсын хэмжээнд зөөврийн саванд шатахуун өгөхгүй байх хоригийг цуцалсан.

Улаанбаатар төмөр зам БНХАУ, ОХУ, БНСУ зэргээс шатахуун авах тээврийн асуудлыг шийдэж байна. Энэ хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Замын-Үүд боомтын гурван шилжүүлэн ачих байгууламжийг бэлэн байдалд байлгахыг даалгасан. Мөн Гашуунсухайт боомтоор нэмэлтээр бүтээгдэхүүн авахаар холбогдох байгууллагуудтай ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар манай улс ОХУ-аас АИ-92 шатахууныг хямдралтай үнээр захиалж авдаг. Есдүгээр сард АИ-92 шатахууны үнэ нэмэгдэхгүй" гэлээ.