М.Нансалмаа
Сэтгүүлч
Гадаад мэдээ
6 цагийн дараа
131
Непалд болсон үерийн улмаас 389 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн сураггүй байна

Непал-Төвөдийн хилийн бүсэд наймдугаар сарын 26-нд болсон хүчтэй үер, нурангийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Непалд амиа алдсан хүний тоо 389-д хүрсэн бөгөөд Непал болон Хятадын Төвөдийн хил орчимд 1000 гаруй хүн сураггүй байгаа талаар олон улсын эх сурвалжууд мэдээлжээ. Тэдгээрийн 500 гаруй нь гадаадын иргэн байгаа юм.

Хятадын Төвөдийн Гирон хошуунд 558 хүн сураггүй, үүнээс 260 нь гадаадын иргэн байгаа гэж Хятадын төрийн CCTV телевиз мэдээлсэн байна. Хятадын талд одоогоор гурван хүний нас барсан нь батлагджээ. Гамшигт өртсөн бүс нь Непалын нийслэл Катмандуг, Төвөдийн Лхастай холбодог чиглэлд оршдог бөгөөд аялагч, уулын аялал хийдэг хүмүүс болон Кайлаш-Мансароварын мөргөлчдийн түгээмэл зорчдог бүс юм.

Сураггүй болсон хүмүүсийн дунд Энэтхэг, Австрали, Өмнөд Солонгос болон бусад олон улсын иргэд байна. Непалын албан ёсны мэдээллээр 8-р сарын 27-ны байдлаар 33 улсын 596 гадаадын иргэн сураггүй байснаас Энэтхэгийн 167, Украины 53, Малайзын 51, АНУ-ын 66, Их Британийн 33, Австралийн 35, Канадын 25 иргэн бүртгэгдсэн байна. Гамшгийн дараах нөхцөл байдал шинэ аюул дагуулж байна.

Нуранги Бхоте-Коши голын урсгалыг хаасны улмаас шинэ нуур үүсэж, усны түвшин нэмэгдэн, нуурын хаалт сэтрэх эрсдэлтэй байгааг Непалын гамшгийн удирдлагын байгууллага анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters