Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Гадаад мэдээ
7 цагийн дараа
120
Армений Ерөнхий сайд Никол Пашинян Армен улс цаашид Оросыг "стратегийн түнш" гэж үзэхгүй гэж мэдэгджээ

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Ереван цаашид ОХУ-ыг стратегийн түнш гэж үзэхгүй гэж мэдэгджээ.

ARKA агентлагийн мэдээлснээр тэрээр Арменийн Засгийн газрын 2026-2031 он хүртлэх хөтөлбөрийг хэлэлцэж байх үеэр ингэж мэдэгдсэн байна.

Арменийн Ерөнхий сайд Пашинян "Бүх зүйл бидний нүдний өмнө болж өнгөрсөн. Хэрэв би "стратегийн түншлэл" гэж бичвэл та нар "2022 оны 9-р сард юу болсон бэ? Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага болон Орос улс аюулгүй байдлын чиглэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм уу?" гэж асуух болно. Тэд биелүүлээгүй. Би юу гэж хариулах ёстой вэ?" гэж өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

2022 оны 9-р сард Азербайжан улс 1991 онд Бакугаас тусгаар тогтнолоо зарлаж, Ереваны дэмжлэгийг авсан Нагорно Карабахыг цэргийн хүчээр эргүүлэн авсан бөгөөд 9-р сарын 28-нд Карабахын "эрх баригчид" тус "бүгд найрамдах улс" оршин тогтнохоо больсон гэдгийг зарласан юм.

Тухайн үед Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага энэ мөргөлдөөнд Ереванд тусламж үзүүлэхээс татгалзаж байв.

Эх сурвалж: arka.am