Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.08.28 17:23
248
Балбад болсон үерийн улмаас хорин сургууль сүйджээ

Балбад болсон үерийн улмаас 20 сургууль сүйдсэн гэж тус улсын Боловсролын яамнаас эш татан Katmandu Post сонин мэдээлсэн байна.

Тус сонины мэдээлснээр, "Үерийн улмаас 20 сургууль сүйдэж, гамшигт нэрвэгдсэн ихэнх сургуулиудын ангиуд элс, шавраар дүүрсэн гэж мэдээлжээ.

Лхагва гарагт Балбын уулархаг нутагт орших Бхоте Коши гол руу хүчтэй усны урсгал урссан бөгөөд газар хөдлөлт болон түүний дараах хөрсний гулгалтын улмаас томоохон үер болжээ. Балбын Аялал жуулчлалын газраас мэдээлснээр 8-р сарын 27-ны байдлаар Оросын найман иргэн сураггүй алга болсон бөгөөд тэдний хоёрыг нь аварсан гэж мэдээлсэн байна.  Мөн тус сонинд уг энэхүү үерийн улмаас 359 хүн нас барсан тухай мэдээлжээ.

Эх сурвалж: ria.ru