Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
99
Энэ өвөл Б.Найдалаад найдах уу?

Наадамын дараа намар гэдэг шиг тун удахгүй анхны цас хаялж эхэлнэ. Гэхдээ бид өвөлд бэлэн эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ өвөл ч гэсэн эрчим хүчний дутагдалд орно, энэ өвөл эрсдэлтэй нөхцөлд байна. Манай эрчим хүчний систем нөөцгүйгээр ажиллаж байгаа. Жишээлбэл, улс орнууд цахилгаан станцынхаа нэг зуухыг нөөцөд байлгаж саатал гарсан тохиолдолд ашигладаг. Гэтэл манайх ямар ч нөөцгүй. Энэ жил ч цахилгаан хязгаарлах эрсдэл бий. Гэхдээ үүнийг даван туулахын тулд тодорхой ажлууд хийж байгаа. Эрдэлтэй ч өвлийг давна. Монголчууд олон мянган жилийн турш хахир өвлийг давсаар ирсэн" гэж мэдээлсэн.

Энэ бүх эрсдэлийг мэдсээр байж зуны гурван сард Эрхэм сайд яг юу хийв. Өнгөрсөн жилийнх шиг цахилгаан станцад гэмтэл гарвал бид олон хахир өвлийг даваад гарч байсан, тэс тэвч гээд сууж байх уу.

Түүний өвлийн бэлтгэлийн ажлаас илүү шинэхэн туслахынх нь тухай иргэд сайн мэддэг болсон нь харамсалтай. Үүнээс нь харахад энэ өвөл Б.Найдалаад нээх найдалтгүй бололтой.

Тэрээр 2021 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүн болсон. Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 2021 онд өөрийн орлогоо 373 сая гэж мэдүүлж байсан бол 2025 онд 75 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Үргэлжлүүлэн түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс дурдвал:

-Гэр бүлийн гишүүдийн орлого: 50.489.3 төгрөг

-990 сая бүхий 2 орон сууц, 1 зуслангийн байшин

-Газар: Эзэмших-3750м2-1, Эзэмших-624м2-1, Эзэмших-700м2-1 /40 сая төгрөг/

-Үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт эдлэл: 180 сая төгрөг

-Хадгаламж: 40 сая төгрөг

-Авлага: 15 сая төгрөг

-Зээл: 224 сая төгрөг