Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Гадаад мэдээ
7 цагийн дараа
76
Балба, Төвөдөд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 750-д хүрчээ

Балба болон Төвөдөд болсон үер, шаварлаг хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний ​​тоо 8-р сарын 30-ны ням гарагийн байдлаар 750-д хүрч сураггүй алга болсон хүний тоо дахин 3044-д хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Энэхүү гамшиг нь 8-р сарын 26-ны лхагва гарагт Гималайн нуруунд мөсөн гол нурсны дараа болсон бөгөөд мөс, чулуу, шавар, хог хаягдлын асар их хүчтэй урсгал уулын хөндий, голын эрэг дагуу урсаж, Балба, Төвөдийн дэд бүтэц, орон сууц, эрчим хүчний байгууламжуудийг сүйтгэжээ.

Балбын эрх баригчдын мэдээлснээр энэ үеэр 734 хүн нас барж, 2498 хүн сураггүй алга болсон бөгөөд аврагчид 7514 хүнийг олж, нүүлгэн шилжүүлж чаджээ. Мөн Хятадын Жирон мужид 16 хүн нас барж, 546 хүн сураггүй алга болсон гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Эх срвалж: forbes.kz