

Өнгөрсөн долоо хоногт Балбын хойд хэсэгт болсон үерийн улмаас 900 гаруй хүн амиа алдсан гэж тус улсын Үндэсний Гамшгийн Эрсдэлийг Бууруулах, Удирдлагын Газар мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээлжээ.
Тус газрын тайланд дурьдсанаар амиа алдсан 903 хүний цогцос олдсон гэж тэмдэглэгдсэн бөгөөд 10,461 хүнийг аварсан байна.
Үүнээс гадна, 592 гадаадын иргэнийг оролцуулаад 4,200 орчим хүн сураггүй алга болжээ. Одоогоор усан цахилгаан станцын дор хаяж 933 ажилчин хонгилд гацсан байж болзошгүй гэж тус мэдээнд дурьдсан байна.
Эх сурвалж: belta.by
