
Гурван улирлаар хичээллэдэг байхад сурагчдын өвлийн амралт зургаан долоо хоног үргэлжилдэг байв. Хэт урт хугацаанд амарснаар хүүхдүүд сурсан зүйлсээ мартаж, сэргээн давтах шаардлага үүсдэг гэж үзсэн тул дөрвөн улирлаар хичээллэх шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэрийг 10 мянга гаруй багшийн судалгаанд үндэслэсэн гэлээ.
Орон нутаг болон нийслэлд тус бүр хоёр бие даалтын долоо хоногтой.
Боловсролын яамны ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат: Ханиад томууны улиралтай холбогдуулан нийслэлд арван хоёрдугаар сарын дөрөв дэх долоо хоногийг бие даалтын долоо хоног болгоно. Орон нутагт хавар мал төллөх ачааллын үеэр бие даалтын долоо хоногийг тааруулсан. Цагаан сарын баярыг тохиолдуулан хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийг улс орон даяар бие даалтын долоо хоног болголоо.
2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХУВААРЬ:
Нэгдүгээр улирал: 09.01-10.30
Хоёрдугаар улирал: 11.09-12.25
Гуравдугаар улирал
-Бага, дунд анги: 01.16-03.19
-Ахлах анги: 01.11-03.19
Дөрөвдүгээр улирал:
-Бага анги: 03.29-05.28
-Дунд, ахлах анги: 03.29-06.04
