

Ерөнхийлөгч Владимир Зеленский 9-р сарын 1-ний шөнө Украинд болсон Оросын цэргийн халдлагад Энэтхэгийн нэг иргэнийг оролцуулаад 12 хүн амиа алдсан гэж мэдэгджээ.
Тэрээр өөрийн цахим хуудас дээр "Энэтхэгийн нэг иргэнийг оролцуулад нийт 12 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадлаа. Хайртай хүмүүсээ алдсан бүх хүмүүст эмгэнэл илэрхийлье." гэж бичжээ. Зеленский Оросын халдлагын үр дагаврыг арилгах ажил өнгөрсөн шөнөөс хойш олон хот, суурин газарт үргэлжилж байгаа бөгөөд зөвхөн Киев болон түүний ойр орчмын бүс нутагт 350 орчим аврагч ажиллаж байна гэж тэмдэглэжээ. Тэрээр мөн энэхүү халдлагад олон тооны нисгэгчгүй онгоц, баллистик пуужин оролцсон.
Харамсалтай нь орон сууц, иргэний дэд бүтцэд хохирол учирсан. Бориспил хотод таван давхар энгийн барилга эвдэрч тавин хүнийг нүүлгэн шилжүүлсэн.
Одоогоор Онцгой байдлын албаныхан газар дээр нь ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд мөн цохилтод өртсөн. Нийтдээ тус хотод дөрвөн хүн нас барж, 13 хүн шархадсан гэж мэдээлсэн байна.
Ж.Батдорж
Эх сурвалж: pravda.com.ua
