

Монгол Улсын Засгийн газраас ирэх оны төсвийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засгийн газрын сайд нарын зарцуулах төсвийг дараах байдлаар тусгажээ.
Хамгийн өндөр төсвийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан зарцуулна. Түүнд 7.5 их наяд төгрөгийг тусгасан бөгөөд үүний 6.2 их наядыг урсгал зардалд, 1.3 их наядыг хөрөнгийн зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 6.1 их наяд төгрөгийн зарцуулна.
Сайд нарын төсөв:
- Сангийн сайд З.Мэндсайхан 5.3 их наяд
-Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2.6 их наяд
-Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 1.9 их наяд
-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 1.4 их наяд
- Эрчим хүчний сайд Б.Найдалаа 1.2 их наяд
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут 1 их наяд
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 821 тэрбум
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ш.Идэрбат 649 тэрбум
- Шадар сайд Н.Номтойбаяр 488 тэрбум
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан 410 тэрбум
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир 288 тэрбум
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 236 тэрбум
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр 203 тэрбум
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр 145 тэрбум
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 119 тэрбум
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин 82 тэрбум
- Шадар сайд Т.Доржханд 8.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ.
2027 онд зарцуулах нийт төсвийн зарлагын хэмжээ 31,927,864.3 сая төгрөг байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголын төслийг боловсруулсан. Энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн орон нутгийн төсвийн урьд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон төсвийн алдагдлын дүнг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан” гэв.
Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байна гэж төсөл санаачлагчид тооцжээ.
