

Балбын цагдаа нар тус улсад болсон аймшигт үерийн дараа банкны хадгаламжаас урсан сейфүүдийг хайж, аюулгүй байдлыг нь хангаж эхэлсэн тухай Times of India сонин мэдээлжээ.
Орон нутгийн удирдлагуудын мэдээлснээр уг үерийн улмаас дор хаяж 20 банк их хэмжээний бэлэн мөнгө, алт болон бусад үнэт зүйлс агуулсан сейфээ алджээ.
"Хүмүүс усанд автсан сейф рүү нэвтэрч, доторх мөнгийг нь хулгайлсан тохиолдол аль хэдийн гарсан" гэж орон нутгийн албаны нэгэн түшмэл тус хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Times of India
