М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
128
Таван дэлгүүр тутмын хоёр нь хүүхдэд электрон тамхи зарж байна

Нийслэлийн засаг даргын захирамжаар 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг борлуулахыг хориглосон. Туршилтаар Ерөнхий боловсролын сургуулийн дүрэмт хувцас өмсөж, дэлгүүрүүдээр ороход

таван дэлгүүр тутмын хоёр нь үнэмлэх шалгахгүй борлуулж байв. 

Худалдаа эрхлэгч: Үнэмлэх шалгах ёстой гэж хэлээгүй учраас шууд л зарчихдаг. Хэнд, яаж борлуулах ёстойг ч сайн мэдэхгүй л байна. 18 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй гэж огт сонсоогүй. 

Худалдаа эрхлэгч: Сургуулийн хүүхдүүд насаа нууж, электрон тамхи авах гэж оролдох тохиолдол элбэг. Зарахгүй гэхээр зарим нь уурлаад намайг элдвээр хэлээд л гардаг. Ашигаа бодоод зарж болох ч хүүхдүүдэд хортой учраас зардаггүй юм. 

Худалдаа эрхлэгч: Регистрийн дугаарыг нь асуухаар хэлж чадахгүй гацаад баригдчихдаг. Хүүхдүүд ихэвчлэн дагалдах хэрэгсэл авдаг учраас шууд мэдэгддэг. Тэгээд би "айлын мама"-д зарахгүй гэж хэлээд гаргадаг юм. 

2025 оны ДЭМБ-ын судалгаагаар 10 хүүхэд тутмын 6 нь электрон тамхи хэрэглэж үзсэн гэжээ.

Гурван хүүхэд тутмын нэг нь электрон тамхины байнгын хэрэглэгч болсон байна.