М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
174
Автобусны жолооч утсаар хэт удаан ярих хориотой

“Автобусны жолооч нар шиг байнга утсаар ярьдаг хүнтэй болох сон” гэх наргиан хүртэл бий. Гэвч энэ нь замын хөдөлгөөний дүрэм болон нийтийн тээврийн жолоочийн хүлээх үүргийг зөрчиж буй хэрэг юм.

Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхбол: Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч нарыг гар утсаар ярих, тамхи татахыг хориглодог. Замын хөдөлгөөний дүрэмд гарын оролцоотойгоор, гар утастай ижил төстэй төхөөрөмжийг ашиглахыг хориглодог. Зорчигч тээвэрлэлтийн стандартад жолоочийн хүлээх үүрэг дотор утсаар хэт удаан ярих, тамхи татах хориотой байдаг. Автобуснууд бүрэн камержсан учраас ААН болон улсын байцаагч нар хянадаг. Хяналт шалгалтаар илрүүлээд хариуцлага тооцдог.

Зорчигчдын зүгээс жолооч удаан утсаар ярих нь зорчигчдын буулгаж, суулгалгүй орхиж хөдлөх цаашлаад анхаарал сарнин осол гаргах эрсдэлтэйг хэлж байна.

Иргэн: Замд жолоо барьж явахдаа утсаар ярих, спикер дээр дуу сонссоноор зарим нэг хүмүүсийг хаяж явах тохиолдол гардаг. Жолооч нар байнга утсаар ярьж байдаг.

Иргэн: Би байнга автобусаар зорчдог. Жолооч нар утас тогтоогчид утсаа тавиад, байнга утсаар ярьж байдаг. Ах дүү, найз нөхөдтэйгөө аялал зугаалгаар явсан талаараа ярьдаг. Чихэвчээр ярьсан ч анхаарал сарнина шүү дээ.

Иргэн: Олон буудал газар явахад зогсолтгүй ярих нь чихэнд чийртэй хэцүү байдаг. Хүн тээвэрлэж байгаа жолооч нар ярих ёсгүй л гэж бодож байна.

Бичлэг үзэх: