М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
138
АН: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна

Ардчилсан нам ээлжит 4:11 мэдээллийн цагаараа улсын төсөв, үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ.

АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: Сонгуулийн жилүүдэд төсвийн зардал өсдөг. Энэ бол цэвэр сонгуульд зориулсан төсөв байхаар байна. Ардчилсан намын зүгээс үнийн өсөлтөд нэрвэгдсэн иргэдийн аж амьдралыг дэмжсэн төсөв гаргах шаардлагыг тавьж байгаа.

10 жилийн өмнө 24 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ өнөөдөр 81 мянган төгрөгөөр авч байна.

2016 онд мах 7300 төгрөг байсан. 2026 онд 33 мянган төгрөг болсон байна. Иргэд махаа авч чадахгүй граммлаж авч байна.

Баялгийн сангийн тухай хуулиа ноцтой зөрчих хуулийн төсөл өргөн барьсан. Оюутолгойгоос орж ирээгүй байгаа 3 их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө. Ямар нэгэн дарга өмнүүр  нь орж, төсөв рүү мөнгийг авах боломж байхгүй. Энэ бол хуримтлалын сангаар дамжиж иргэний нэрийн данс руу орох ёстой мөнгө юм. Гэтэл төсөв дагалдуулан орж ирж байгаа хуулийн төсөлд нь нийгмийн болон дэд бүтцийг санхүүжүүлэх тусдаа хууль гаргаж ирээд, иргэн болгонд очих ёстой мөнгийг төсөв рүү татах гэж байна.

Энэ мөнгөөрөө VI цахилгаан станц барина гэнэ. Монгол улс V цахилгаан станцын шаваа тавиад 30 жил болж байна. Эхлээд тэрийгээ дуусгаач ээ. Ардчилсан нам төсөв дээр маш хатуу байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 2027 оны Ерөнхий сайд Н.Учралын өргөн барьсан төсөв бол есөн шид нь бүрдсэн төсөв болсон.

Сүүлийн 10 жил Монгол улс мөнгөгүйн биш мөнгөтэйн зовлонг эдэлж байна.

2024 онд ЗГ 14, нийслэл 24 мега төсөл ярьсан. Мега төслүүд тоогоо алдсан. Гэвч мөрийн хөтөлбөрийг харахад хэрэгжсэн төсөл байхгүй. Тооцооллоо буруу хийсний улмаас иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Эрх баригчид хулгайгаа саяар, тэрбумаар биш их наядаар ярьдаг болсон.

Шууд үзэх: