Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.09.03 16:35
239
Т.Түмэнжаргал: Эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны зардлын 25 хувийг л төлдөг

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн хүүхдийн хоолны асуудал яригдаж эхэллээ. Тодруулбал, Хүүхдийн хоолны амт, чанар хангалтгүй. Гэдэс дотроор хоол хийж өгснөөс болж хүүхдийн гэдэс хямарч, гүйлгэсэн тохиолдол гарсан гэх мэдээлэл цахим орчинд гараад байгаа юм. Тиймээс  Боловсролын яамны хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргалаас тодрууллаа.

Тэрээр, Энэ жил сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ дээр батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулахаар онцлог, төлөвлөлттэй ажлуудыг хийж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нэгдсэн цэс арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.

Тухайн цэсэд шаардлагатай бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим дэлгүүр буюу ерөнхий гэрээгээр худалдан авах ажиллагаа явагдаж байна. Ерөнхий гэрээгээр худалдан авах ажиллагаа 2023 онд хийгдэж эхэлсэн. Орон нутгийн сургууль цэцэрлэг тендер зарладаг байсан. Ерөнхий гэрээгээр худалдан авалт хийдэг болсноор эрхлэгч нар худалдан авалтыг сургууль дээрээ зохион байгуулахгүй. Өөрт хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнийг хагас боловсруулсан хэлбэрээр цахим дэлгүүрээс шууд худалдан авч байгаа.

2024 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 1000 төгрөгийг эцэг эхээс авдаг болсон. Тиймээс энэ хичээлийн жилд улсын хэмжээнд хоолны зардлыг эцэг эхээс авах ажлыг бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнтэй холбоотойгоор түүхий эдийн зардал дээр ч тодорхой хэмжээний үнэ нэмэгдүүлэх саналыг 2027 оны төсөвт оруулж, дэмжигдээд явж байгаа.

Хүүхдийн хоолны чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд түүхий эдийн зардлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн түүхий эд хүргэх зардлыг улсын төсвөөс баталж өгдөг.

Харин зорилтод бүлгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг улс бүрэн хариуцдаг. Харин үлдэж байгаа эцэг эхчүүд нийт зардлын 25 хувийг л төлдөг. Цаашид улсын төсвийг нэмэгдүүлж, эцэг эхийн оролцоог хангаж байж хүүхдэд шим тэжээлтэй, шаардлага хангасан хоол өгөх бүрэн боломжтой.