m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2026.09.03 16:53
362
Балбын эрдэмтэн тус улсад болсон мөсөн голын нурангийг цөмийн бөмбөгийн дэлбэрэлттэй зүйрлэжээ

Балбад болсон аймшигт үерийн улмаас үүссэн мөсөн голын нуранги нь цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээс ч илүү хор хөнөөлтэй байсан гэж Катмандугийн Инженерийн хүрээлэнгийн Гамшгийн судалгааны төвийн захирал Басанта Раж Адхикари мэдэгджээ.

Тэрээр "Чулуу мөсийг тогтоож байсан бөгөөд чулуу унах үед чулуулаг болон мөсний масс хоёулаа мөсөн голоос тасарч, цасан нуранги үүсгэсэн...

Үүнээс ялгаран гарсан энерги нь цөмийн бөмбөгнийхөөс ч илүү байсан" гэж Foreign Policy сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Эрдэмтний тооцоолсноор мөсөн голын нуралтын хэмжээ 300 сая куб метрээс давсан байж магадгүй бөгөөд энэ нь Адхикаригийн хэлснээр ойролцоогоор 120,000 олимпийн усан сантай тэнцүү юм байна.

Эх сурвалж: РИА Новости