

Путин Дорнын эдийн засгийн форум дээр тус улсад төрөлтийн түвшин буурч байгаа шалтгааныг Украины дайнд хэдэн зуун мянган орос хүн амиа алдсан явдал холбоогүй гэж мэдэгдэв.
Тэрээр тус форумд энэ талаар асуусан сурвалжлагчын асуултад хариулахдаа "Мэдээжийн хэрэг Цэргийн тусгай ажиллагаа тодорхой нөлөө үзүүлсэн ч гэхдээ энэ нь Цэргийн тусгай ажиллагаатай хамаагүй. Эцсийн эцэст ямар ч дайн байхгүй Япон, Өмнөд Солонгост төрөлтийн түвшин манайхаас бага байгаа. Тиймээс мэдээж хэрэг бид бүх хүчин зүйлд анхаарлаа хандуулах ёстой, гэхдээ энэ нь гол хүчин зүйл биш байх" гэж тэр мэдэгджээ.
Кремлийн удирдагчийн хэлснээр, хүн ам зүйн байдлыг сайжруулахын тулд төрөөс юуны түрүүнд гэр бүл, залуу эмэгтэйчүүдэд зориулсан урамшуулал бий болгох"-д анхаарлаа хандуулах ёстой. Мөн олон нийтийн ухамсарт өөрчлөлт оруулах, мэдээллийн зохих бодлого хэрэгтэй гэж тэр нэмж хэлжээ. Хүн ам зүйн байдлыг сайжруулах нь "бидний хувьд хамгийн чухал сорилтуудын нэг бөгөөд бид үүн дээр ажиллах болно".
Цаашилбал, Орос улс 1990-ээд оноос хойш ийм үзүүлэлтүүдийг сайжруулж ирсэн туршлагатай бөгөөд үүнийг давтах нь гарцаагүй гэж Владимир Путин онцолсон байна.
Ж.Батдорж
Эх сурвалж: dw.com
