Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
89
Зуслангийн бүсэд 24 цагийн камерын хяналттай, хог ангилан ялгах зориулалт бүхий цэг байгууллаа

Хөрс, орчны бохирдлоос сэргийлэхийн тулд бид хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах нь чухал. Ингэж ангилсан дахивар болон бусад хог хаягдлыг дараагийн дамжлагад хүргэх нь байгаль орчинд ээлтэйгээс гадна тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх ч боломжтой.

Тэгвэл энэ дадлыг хэрэгжүүлэхээр дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, Шарга морьтод хогийг олон төрлөөр ялган ангилах хүчин чадал бүхий төвлөрсөн хогийн цэгийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.

Уг цэгийн нэг бункер нь 8*18м хэмжээтэй бөгөөд хогийг таван төрлөөр ангилах ба 24 цагийн камерын хяналт, харуул хамгаалалттай. Энэхүү хог хүлээн авах цэг ашиглалтад орсноор ил задгай хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, зуслангийн бүсэд хур хог үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.