Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
107
М.Бадарч: Намайг барилдуулахгүй юм шиг байна

Улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх эсэх асуудал олны анхааралд байна. Түүний барилдах эрхийг 2027 оны долоодугаар сарын 13-ны өдөр хүртэл хасаж шийдвэрлэсэн. Өнөөдөр уг асуудлаар  Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаад байна. Уг хэвлэлийн хурлаас өмнө Улсын гарди М.Бадарч МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай уулзахад "барилдуулахгүй юм шиг байна. Гэхдээ маргааш ирнэ" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Тамирчид бэртэл аваад эмчилгээ хийлгэх үе олон. Гэтэл эмчилгээ хийлгэж байгаа бүтээгдэхүүн нь хориотой бодис агуулсан байж болно. Бөхийн холбооноос тамирчид ийм бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй гэх мэт сургалт ордоггүй байж шийтгэх болохоороо хатуу ханддаг.

Миний барилдах эрхийг 2027 оны долоодугаар сар хүртэл дөрвөн жилээр хассан. Одоо барилдалгүй гурван жил гаран болж байна. Гэхдээ уян хатан хандаж болно шүү дээ. Би одоо ч бэлтгэлээ хийсээр байгаа. Маргааш барилдаан эхлэхэд юутай ч ирнэ. Намайг барилдуулахгүй гээд бүртгэхгүй байгаа" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: