М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
22 мин дараа
139
Гадаа хүйтэн ч улс төр халуухан өрнөж байна

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ. Сөрөг хүчний зүгээс засгийн газрыг огцруулах хүсэлтэй, эрх баригч нам дотроо 38:30 харьцаатай хагаралтай халуухан чуулган болох төлөвтэй байна.

Ардчилсан нам засгийн газрыг огцруулах өргөдөлд 42 гишүүнээс 41 нь гарын үсэг зурж, Ерөнхий сайдын төсвийн тодотголын хамт өргөн барьсан есөн шийдвэрийг “Есөн шид нь бүрдсэн шийдвэрүүд” гэж шүүмжилсэн юм. Ардчилсан нам шийдвэрүүдэд бодлогын үнэлгээ, судалгаа хийсний дараагаар “Есөн амлалт биш. Хоёр нь өмнө шийдэгдсэн, гурав нь тайлбар дутуу, гурав нь механизмаараа буруу, нэгийг нь засаглалаа зассаны дараа дэмжиж болох юм” гэж үзжээ.

УИХ дахь МАН-ын гишүүд Н.Учрал тэргүүтэй 38 гишүүн, Д.Амарбаясгалан тэргүүтэй 30 гишүүн бүхий бүлгүүдэд хуваагдаад байгаа юм. Тэгвэл энэ удаагийн хуралдаанаар 2.2 их наядын алдагдалтай төсвийн тодотгол, засгийн газрын шүүмжлэл дагуулсан бодлого, сөрөг хүчний засгийг газрын огцруулах хүсэлт, эрх баригч намын дотоод хагарал зэргийг багтаасан хурцадмал чуулган болох нь.