
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатараас төсвийн тодотголын талаар тодрууллаа.
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар: “2026 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрчихсэн явж байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, шатахууны нөөц, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг асуудлуудыг шийдэх хэрэгтэй.
Төрийн зардлыг танаж, 1.4 их наядыг цалин, тэтгэврийг нэмэхэд зарцуулах нь нь зөв.
Өнөөдөр 14 цагаас ээлжит бус чуулганаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ. Дараа нь 2026 оны төсвийг хэлэлцэх юм.
Маргаашнаас эхлээд байнгын хороод хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Тав дахь өдөр төсвийн байнгын хороо нэгтгэсэн хэлэлцүүлэг хийнэ. Ирэх нэг дэх өдөр ээлжит бус чуулган хаалтаа хийж, ээлжит чуулган эхэлнэ. Төсвийн байнгын хорооны даргын хувьд төсвийн тодотголын зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Орхигдсон байсан төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх, ахмадуудын тэтгэврийн арван нэгдүгээр сараас нэмэх, эрчим хүчний засвар үйлчилгээг хийх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа учир төсвийн тодотголыг хийж байна” гэлээ.
Шууд үзэх:
