Улс төр
1 цагийн дараа
193
Э.Батшугар: Эмч нарын цалин арваннэгдүгээр сараас хорин хувиар нэмэгдэнэ

Улсын их хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Эрүүл мэндийн салбарын төсөв, эмч, сувилагчдын цалингийн нэмэгдлийн талаар эрүүл мэндийн сайд Э.Батшугараас тодрууллаа.

13А мяагт буюу цахим шилжүүлгийг бүрэн зогсоосон. Мөн эмнэлгийн байгууллагуудын зогсоолын эхний хоёр цагийг үнэгүй болгосон. Цаашид энэ үйлчилгээг улам өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан иргэдийг зогсоолын төлбөрөөс чөлөөлсөн. Сахиурын зогсоолын төлбөр дээгр бага зэрэг асуудал гарч байна. Одоогоор сахиурын бичгээ үзүүлээд нэг өдөр байна уу, хоёр өдөр байна уу ялгаагүй 5000 төгрөг төлж зогсоолоос гарч байна.

Төсвийн тодотголыг өнөөдөр хэлэлцэх гэж байгаа ч эрүүл мэндийн салбарын төсвийг танах бус, харин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эмч, сувилагчдын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Өмнөх цалингийн нэмэгдлийг 2025 оны суурь цалингаар тооцож олгож байсан бол энэ удаагийн нэмэгдлийг нэмж тооцсоноор эмч, сувилагчдын цалин нийтдээ 60.8 хувиар нэмэгдэж байна.

Хөххотын консулын зүгээс буруу оношилгоотой үйлчлүүлэгчдийг Хөххот руу явуулж байгаа талаар мэдэгдсэн. Гэхдээ үүнийг бизнесийн агуулгаар харахгүй байна. Монгол Улсад нийтдээ 80 гаруй мянган эмч, сувилагч ажиллаж байна. Зарим тохиолдолд эмч нарын ур чадвар, оношилгооны асуудал хөндөгддөг. Буруу оношилгоо гарч байгаа нь тоног төхөөрөмжийн хүртээмжээс илүүтэй эмч нарын сургалт, ур чадвартай холбоотой байж болох юм.

Гэхдээ манай эмч нар байнгын өндөр ачаалалтай орчинд ажилладаг учраас сургалт, мэргэшүүлэх үйл ажиллагаанд тогтмол хамрагдахад хүндрэлтэй байдаг. Тиймээс гадаадад ажиллаж, мэргэшсэн монгол эмч нарыг эх оронд нь урьж, дотоодын эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах, мэдлэг туршлагаас нь хуваалцах боломжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.