

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Сүүлийн долоон жилийн хугацаанд Төрийн өмчит компаниудын зардал гурав дахин нэмэгдсэн. Энэ бол ТӨК-ууд УИХ, Засгийн газарт тайлагнадаггүй өөрсдөө захиран зарцуулдаг төсөв юм. 2025 оны зардал нь 22 их наяд төгрөг болсон.
Энэний үр ашиг ард түмэнд хүртээлтэй байгаа юу, хэдэн хүний салаагаар авлига болж зарцуулагдаж байна уу гэдэгт хяналт тавьдаг байх төсвийн бодлогыг хэлэлцэнэ.
Төрийн өмчит компаний тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас эхэлж хэрэгжинэ. Энэ хуульд өмчлөлийн бодлогыг УИХ-аар батлуулна. УИХ-д оруулахаар өмнө Засгийн газар шийдээд байгаа олон асуудал байна. 10 хоногийн өмнөх Засгийн газрын хуралдаанаар
улсын төсөвт нийт 66 байгууллагын 30 хувийг татан буулгах шийдвэр гаргасан.
Энд ажиллаж байгаа 7000 хүнийг ажилгүй болголгүй үе шаттайгаар шийднэ. Үйлчлэгч, галч хоёр дээр орон тооны цомхотгол хийх биш, өмчлөлийн бодлогыг ул суурьтай шийдэх нь зүйтэй. Олон улсын аудит оруулах ажлууд хийгдэж байна. Хамгийн түрүүнд “Эрдэс Таван толгой” компаний аудитын дүгнэлт гарна. Дараа нь хөрөнгийн үнэлгээ хийлгэнэ. Одоогоор төрийн өмчит компаниуд 60 их наядын хөрөнгөтэй байна. Ерөнхий сайдын иргэдэд хувьцаа өгөх ажлыг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгөө бодитой үнэлэх хэрэгтэй.
Шууд үзэх:
