М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
156
Л.Гантөмөр: Ард түмэн үнийн өсөлтийн түймэрт "шатаж" байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар шүүмжлэлт байр суурьтай байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Засгийн газар үнийн өсөлтийг барихын оронд “чүдэнз зурж” улам нэмэгдүүлж байна. Үнийн өсөлтийн түймэрт ард түмэн шатна шүү дээ. Тийм учраас маш хэрцгий бодлого орж ирж байна гэж харж байгаа.

Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн нэмэхээр дахиад л үнэ өснө. Гэтэл хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн орлого нэмэгдэхгүй. "Энэ хэсгээ яах гэж байгаа юм бэ" гэхээр хариулт байхгүй.

Өр тавиад өнөөдрийг хүртэл явсныхаа горыг бид амсаж байна. Засгийн газрын өргөн барьж байгаа хуулиуд хуулийн зөрчилтэй. Жишээлбэл, төсвийн хүрээний мэдэгдлийг гурван сарын дотор өөрчлөх ёсгүй. Өргөн барьж байгаа хуулиуд хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг УИХ-ын тамгын газар хянадаг. Гэтэл өглөө нь өргөн бариад, орой нь УИХ-ын дарга хурлаа зарладаг зүйл байх учиргүй.

Ардчилсан нам үнийн өсөлтийг зогсоох, төсвийн зардлыг бууруулах шаардлагын дагуу чуулган хийхийг шаардсан. Гэтэл төсвөө нэмээд ороод ирж байна.

Орон нутгаар явахад үнийн өсөлт ямар байгаа нь шууд харагдлаа. Амьдрал эрх баригчдын ярьж байгаа шиг биш байна" гэлээ.

Шууд үзэх: