М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
190
С.Амарсайхан: Урлаг соёлын биш, улс төрийн шоу хэрээс хэтэрч байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаас сүүлийн үед гарсан гэмт хэргүүд болон Булган аймагт болсон гишүүдийг уулзалтын талаар тодрууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тухайлсан гэмт хэргийн талаар урьдчилан ярьж болохгүй. Улс орны эдийн засгийн нуруун дээрээ авч яваа ААН-үүдийг хууль бусаар үйл ажиллагааг нь таслан зогсоодог явдалд хяналт тавих хуулийн төслийг боловсруулж байна.

Улс орны өмнө хийх ажил их байна. Төсөв батлах, өвлийн бэлтгэл гээд шийдвэрлэх ёстой олон асуудал байхад сенсац үүсгэж, зохиож ярьдагт автмааргүй байна.

Хүйтрэхээс өмнө Булган аймагт гишүүд цугласан нь үнэн. Салхинд гарсан ч бай, амарсан бай энэ бол хувь хүний эрхийн асуудал.

Тэрийг улс төржүүлж, хэн нэгнийг огцруулах хэлэлцээр хийсэн гэж яриад байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг ярьсан. Миний хувьд ажлын хэсэг ахалсан явдал байхгүй.

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа үед Засгийн газар, улс төрөөр шоу хийж болохгүй. Сүүлдээ урлаг соёлын биш, улс төрийн шоу хэрээс хэтэрч байна” гэлээ.

Шууд үзэх: