

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас төсвийн тодотгол, Булган аймагт гишүүд уулзсан талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Урсгал зардал тодорхой түвшинд нэмэгдэх төлөвтэй байна. Нэг удаагийн орлогоос урсгал зардлыг тэлэх нь зөв шийдвэр биш. Жишээ нь Оюутолгойгоос орж ирэх орлого Баялгийн санд төвлөрөх ёстой. Энэ хуулийг зөрчин урсгал зардлаа нэмж байна. Дараа нь Оюутолгойгоос мөнгө орж ирэхгүй бол тэлсэн урсгал зардлаа хэрхэн нөхөх вэ? Төсвийн реформ хийж, хуваарилалтыг эргэн харах цаг болсон нь харагдаж байна.
30 орчим гишүүд Булган аймагт манай нутгаар зочилж, амарсан. Намрын сайхан цагт айраг ууж, амрах нь хэвийн л үзэгдэл шүү дээ.
Энийг айхтар сэдэв болгож ярих нь дэмий байх. Тэнд ямар ч засгийн газар болон сайд нарын талаар яриагүй. 30 орчим гишүүн төсвийн талаар хоорондоо санал солилцсон л яриа болсон. Хэн ч гэсэн амралтад явдаг шүү дээ.
Тэтгэвэр нэмсэн ч өргөн хэрэглээний барааны үнэ өснө гэдгийг ард иргэд ярьж байна. Хавар махны үнэ өсөөд буцаад буурдаг байсан бол буурахаа байсан гэж байна. Малчдын зүгээс
“Мах үнэтэй байна гэж байгаа ч бид тэрнээс нэг дахин бага үнээр ченжүүдэд махаа зарж чадахгүй. Өнгөрсөн хавар ноолуур өндөр үнэтэй байсан тулдаа л банкны зээлээ дарж чадлаа. Бусад үед бол хүнд шүү дээ” гэж байна.
Шууд үзэх:
