М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
109
Л.Өлзийсайхан: Үндсэн хуулийн цэцэд АН-аас төсвийн асуудлаар албан бичиг ирээгүй

Үндсэн хуулийн цэцээс Ардчилсан намын бүлгийн төсөвтэй холбоотой асуудлаар хандсан талаарх ямар нэгэн албан ёсны бичиг эсвэл тайлбар хүссэн мэдээлэл УИХ-д ирээгүй байгааг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан албан ёсоор мэдээллийн үеэрээ онцоллоо.

Тэрээр “УИХ-ын Тамгын газар хууль санаачлагчийн бүрэн эрх рүү халдах эрхгүй.

Төсвийн тодотгол, төсөв дагасан хуулиудад Үндсэн хуулийн зөрчил байгаа эсэх болон өөрчлөлт хийх асуудал хэлэлцүүлгийн таван үе шатаар дамжина.

Энэхүү таван үе шатын нэг дэх хэлэлцүүлэг өнөөдөр 14 цагаас эхэлнэ. Хамгийн гол үе шат нь хоёрдугаар хэлэлцүүлэг байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үе шатад төсвийн тодотголыг хүлээн авах эсэхийг УИХ-ын гишүүдийн олонх санал хураалтын үндсэн дээр шийднэ. Ингээд хүлээн авч байгаа нөхцөлд энэ төсөв цаашаагаа хэлэлцүүлгийн гурав дахь үе шат руу явна. Магадгүй ямар нэгэн хууль хоорондын зөрчил, Үндсэн хуулийн зөрчил байгаа нөхцөлд УИХ-ын гишүүд шаардлагыг хангахгүй байна гэж үзвэл ажлын гурван өдрийн дотор энэ зөрчлүүдийг арилгах чиглэлтэйгээр засгийн газарт буцаах эрх нь байдаг.

Хэдийгээр АН-ын зүгээс төсөвтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ илэрхийлсэн ч одоогоор ҮХЦ-ээс АН-ын бүлгээс төсөвтэй холбоотой асуудлаар хандсан талаарх албан ёсны бичиг ирээгүй” гэв.